CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уушиг солиулж эдгэсэн анхны тохиолдол

07-22-2020 17:57

 Хүбэй мужийн иргэн Сүй гуай энэ жил 65-тай, нэгдүгээр сарын 23-нд халуурах шинж тэмдэг илэрч хоёрдугаар сарын 7-нд COVID-19 халдвараар оношлогджээ. Эхлээд эрчимт эмчилгээний тасагт ECMO эмчилгээ хийлгэж байснаа гуравдугаар сарын 18-нд Үхань их сургуулийн ардын эмнэлэгт шилжин эмчлүүлжээ. Харин дөрөвдүгээр сарын 20-нд тэнд уушиг шилжүүлэх мэс засал хийлгэсэн байна. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 21-нд уушигний ажиллагаа эрүүл хэвийн гэсэн оноштойгоор Үхань их сургуулийн эмнэлгээс гарчээ. COVID-19-ийн халдварын улмаас уушгаа солиулсан тохиолдол дэлхийд 10 байгаа бөгөөд уушигний ажиллагаа хэвийн  сайн гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан анхны хүн болж байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ