CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Мянгат" сансар судлалын бааз

07-21-2020 14:23

 ӨМӨЗО-ны Шилийн гол аймгын Шулуун цагаан хошуунд байрлах "Мянгат" нь тал нутагт байдаг сансар судлалын бааз гэдгээрээ алдартай. Тухайн баазад байрладаг 100 гаруй антенныг нутгийн хүмүүс “Талын нүдэн" хэмээн нэрийддэг. Эдгээр антен нь нарны цацрагийг хүлээн авах агаад мэргэжилтнүүд анализ судалгаа хийж, сансрын хоосон орчны хяналт, нарны идэвхжилийг урьдчилан таамаглахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Уг сансар судлалын баазыг Монгол үндэстэний тооны ухааны алдарт эрдэмтэн, одон орон судлаач Мянгатын нэрээр нэрлэжээ. Эрдэмтэн Мянгат 1692—1765 онд Чин улсын үед амьдарч байсан юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ