CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Замбийн ерөнхийлөгчтэй утсаар ярив

07-21-2020 14:23

Хятад улсын дарга Ши Жиньпин 7-р сарын 20-нд Замбийн ерөнхийлөгч Эдгар Лунгутай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ: COVID-19 цар тахал бол дэлхий нийтэд тулгарсан ноцтой хямрал, бэрхшээл сорилт юм. Цар тахлын үед Хятад, Африк хоёр тал гуйвшгүй хамт зогсож, харилцан туслалцаж, хамтаар тэмцэв. Хятад улсад цар тахал гарсан эхний үед, Замби зэрэг Африкийн орнууд бидэнд эрхэм дэмжлэг өгсөн юм. Африк тивд цар тахал гарсны дараа Хятадын тал тэдний бэрхшээлийг өөрийн зовлонтойгоо адилхан үзэж, юуны түрүүнд халуун гараа сунгаж, бараа бүтээгдэхүүний тусламж идэвхтэй илгээж, цар тахлаас сэргийлэх, тогтоон барих туршлагаасаа хуваалцаж, Африкийн орнуудад цар тахлыг тогтоон барих, сэргийлэх чадвар түвшнээ нэмэгдүүлэхэд нь тусалсан юм гэв.

Ши Жиньпин цааш нь, сүүлийн жилүүдэд Хятад, Замбийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа сайн чиг хандлагаа хадгалж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудал дээр харилцан дэмжсэн юм. Хоёр тал зохицуулалт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, олон улсын шударга ёсыг гуйвшгүй хамгаалан, олон талт үзлийг хамгаалж, хөгжиж буй орны хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ