CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвчин халдварын байдал

07-20-2020 14:11

   7-р сарын 19-ны 0-24 цагийн хооронд бүх Хятадын хэмжээнд COVID-19 халдвар авсан хүн 22 нэмэгдэв. Үүний 5 нь зөөвөрлөгдөн ирсэн бол 17 нь дотоодод бүртгэгсэн тохиолдол аж. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол 1 байсан бол 24 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

   Бүх Хятадын хэмжээнд зөөвөрлөгдөн ирж, оношлогдсон нийт 2012 тохиолдлын 1929 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоо 83 хүн эмчлүүлж байгаагийн зэрэгцээ сэжигтэй тохиолдол 4 байна.

   Хятад улсын хэмжээнд нийт 83682 хүн COVID-19 халдвар авсан бол 78799 нь эрүүлжиж эмнэлгээс гарчээ. одоо 149 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол 4 байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ