CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн журмыг хангажээ

07-16-2020 17:22

Бээжингийн захуудад махан бүтээгдэхүүн нийлүүлэгч "Rr shang" корпораци нь тус хотыг мах махан бүтээгдхүүнээр хангагч томоохон аж ахуйн нэгж юм. COVID-19 халдвар гарснаас хойш тухайн компани нь Бээжин хот, Хятадын хөдөө аж ахуйн яам зэрэг байгууллагаас тавьсан өвчин халдварын эсрэг ажлын дүрмийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн журмыг чанд мөрдөн ажиллаж иржээ. Тодруулбал, үйлдвэрт нэвтрэх хүн, машин тэрэг, түүхий материалын хяналт шалгалтыг ягштал биелүүлж байна. Мөн нядалгааны явц, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хог хаягдлыг шийдвэрлэх, нядалгааны газраас гарсан усыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн бусад явцад өвчин халдвараас сэргийлэн, эрсдэлтэй гэж үзсэн эх үүсвэр бүрт бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийв. Өнөөдрийн байдлаар тус корпорацийн гахайн нядалгааны газар, боловсруулалтын хэд хэдэн үйлдвэр хэвийн ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүний чанар, хэмжээг Бээжин хотын зах зээлийн эрэлт хэрэгцээнд ханган нийлүүлж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр