CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин Владимир Путинтай утсаар ярив

07-09-2020 14:23

7-р сарын 8-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ: Өдгөө олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт ихтэй байна. Хятад, ОХУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа нягтруулах ихээхэн шаардлагатай юм. Оросын талтай цаашид ч гуйвшгүй харилцан дэмжиж, гаднын хүчин хөндлөнгөөс оролцон эвдлэг хийхийг эрс эсэргүүцэж, тус тусын улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусаа сайтар хамгаалж, хоёр талт хамтын ашиг тусыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв.

Ши Жиньпин: Хятад, ОХУ COVID-19 цар тахлын хамгийн хүнд бэрхшээлтэй үед харилцан дэмжиж, харилцан туслалцаж, шинэ эриний Хятад, Оросын харилцаанд стратегийн агуулгыг нэмэрлэсэн юм. Хоёр тал цар тахлын эсрэг нэлээд урт удаан хугацаа тэмцэхийн зэрэгцээ уян хатан олон талт арга хэлбэрийг судлан хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагаа, ажил үйлдвэрлэлээ сэргээхийг ахиулах хэрэгтэй. Хоёр тал шинжлэх ухаан технологийн инновацийн жилийн боломжийг ашиглаж, дэвшилтэт технологи, вакцин болон эм бэлдмэлийн судалгаа, био аюулгүй байдлын зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Оросын харилцаа тасралтгүй илүү өндөр түвшинд хүрэхийг урагшлуулж, хоёр орны өөр өөрийн хөгжилд түлхэц өгч, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх ёстой юм гэж онцлов.

В.Путин хэлэхдээ: Оросын тал Хятад улстай тогтоосон харилцаагаа дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгож байна. Хятадын талын хамт цаашид ч хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, ШХАБ, НҮБ зэрэг конвенцын хүрээн дэх стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын стратегийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр