CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН нам 99 жилийн ойгоо угтаж байна

06-30-2020 15:14

Энэ оны 7-р сарын 1 нь ХКН-ын нам байгуулсны 99 жилийн ойн өдөр юм. Анх 50 гаруйхан гишүүнтэй байгуулагдаж байсан тус нам өдгөө гишүүдийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээр бичигддэг том улс төрийн томоохон хүчин болсон юм. Ингээд бид ХКН-ын дарга Ши Жиньпин коммунист намын анхны зорилт болон үүрэг зорилго, ухамсар хариуцлагын талаар юу өгүүлснийг сонирхоцгооё.

“Энэ бол манай намын хүсэл мөрөөдөл гараагаа авсан газар юм. Манай нам энд бий болж, эндээс алхаагаа эхлүүлж, эндээс улс даяар тархаж төрийн засаглалд хүрсэн юм. Манай намын амин судас энд байгаа юм.”

 2017 оны 10-р сарын 31-нд Ши Жиньпин ХКН-ын Улс төрийн товчооны шинээр эмхлэгдсэн байнгын хорооны гишүүдийг дагуулан тусгайлан Шанхай, Жэнжяний Жяшинд ирж, ХКН-ын анхны их хурал зохиогдсон газар, Жяншины улаан онгоцыг үзэж, намын түүхийг эргэн дурсаж, намын тангаргийн үгийг давтаж, Намын төв хорооны удирдлагад шинэчлэгдсэн хамт олны эрс гуйвшгүй улс төрийн итгэл зоригийг харуулсан байдаг. Шанхай болон Жяшинд Ши Жиньпин олон удаа “Анхны зорилт” гэдэг үгийг дурджээ. Тэрбээр намын 19-р их хурлын тайланд онцлохдоо:

 “Анхны зорилтоо үл мартан, хэзээ ямагт бат санаж явах хэрэгтэй. Хятад улсын ард түмэнд аз жаргалыг эрэлхийлэн, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө зүтгэх нь ХКН-ын гишүүдийн анхны зорилт, үүрэг зорилго юм. Энэ анхны зорилт болон үүрэг зорилго бол Хятадын коммунист намын гишүүдийн тасралтгүй урагш дэвшихийг зоригжуулан дэмжих үндсэн хөдөлгөх хүч юм” гэв.

2020 онд, одоогийн хэрэгжүүлж буй стандартаар хөдөө тосгоны ядуу хүн амыг ядуурлгаас бүрэн ангижруулах нь ХКН-ын бүх Хятадын ард түмэнд хандан хийсэн амлалт юм. COVID-19 цар тахал эдийн засагт ноцтой хүндрэл учруулсан хэдий ч Ши Жиньпин энэ зорилтыг “Заавал товлосон ёсоор биелүүлэх хэрэгтэй, ямар ч буцалт ухралтын зам байхгүй” гэж ямагт онцолсоор ирсэн юм.

COVID-19 цар тахалтай холбогдуулан, ХКН ард түмний амь нас, бие цогцын эрүүл мэндийг тэргүүнд тавих хэрэгтэй гэж тодорхой дурдсан юм. Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Ард түмэн, амь насыг дээдэлж, ард түмний амь нас, бие цогцын эрүүл мэндийг хамгаалахын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй” гэж хэлсэн юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ