CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гэжүба даланг нээв

06-29-2020 13:07

 Сүүлийн үед Хөхмөрөний урсан өнгөрч буй газар нутгаар бороошиж байгаагаас Гэжүба усан санд энэ сарын 24-ээс их хэмжээний ус цугларсны зэрэгцээ дээд урсгалд нь уулын үер бууснаас уг усан сан энэ сарын 28-наас Гэжүба далангаа нээж, үерийн ус зайлуулах ажлаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар секундэд 3200 шоо метрээс дээш усыг гадагшлуулж байна. Гэжүба далан нь Хятадын хамгийн том мөрөн Хөхмөрний Хүбэй мужийн хэсэгт байрлах Гэжүба цахилгаан станц болон Гэжүба усан сангийн цогцолбор байгууламж юм. Цахилгаан гаргах, үерээс сэргийлэх зориулалттай аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр