CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын өвчин халдварын эсрэг ажил

06-29-2020 17:53

 Бээжин хотын намын хорооны зохион байгуулах газрын орлогч дарга Жанчянь энэ сарын 28-нд болсон Бээжин хотын өвчин халдварын эсрэг ажлын хэвлэлийн бага хурал дээр 28-ны өдрийн 12 цаг хүртэл нийт 8.29 сая хүнээс шинжилгээ авсны 7.68 сая хүний хариу гарсан байна гэжээ. 

Бээжин хотын Шиньфади хөдөө аж ахуйн хүнсний захаас халдвар дэгдсэнээс хойш тус хот өвчин халдварын эсрэг шуухай арга хэмжээ авч эрсдэлийг хамгийн доод хэмжээнд хүргэж чадсан юм. 6-р сарын 11-нд өдөрт 40 мянган хүнээс шилжилгээ авах хүчин чадалтай ажиллаж байсан бол зохион байгуулалтыг эрчимжүүлснээр өдөрт 458 мянга болсон. Харин сүүлийн өдрүүдэд шуурхай ажиллаж өдөрт 1.084 сая хүнээс шилжилгээ авч эхэлжээ. Жанчян онцлохдоо, шилжилгээний дүн сөрөг буюу эрүүл байсан ч тухайн иргэн өвчин халдварын эсрэг ажлын журмыг  чанд мөрдөж хот хооронд зорчихгүй байх нь зөв гэлээ. Хотын иргэд өвчин халдварын байдал намдтал дэг журмыг сахих нь зүйтэй гэдгийг сануулсаар байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр