CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тайваньд бэлэглэсэн панда дахин зулзагалав

06-29-2020 17:53

Хятадын эх газраас Тайваньд бэлэглэсэн хулсны баавгай Юан Юан энэ сарын 28-нд хоёр дахь зулзагаа гаргасан талаар Тайбэй хотын амьтны хүрээлэнгээс мэдээлэв. Тус амьтны хүрээлэнгийн эмчийн ярьснаар хулсны баавгай Юан Юан хүндрэлгүй "хөнгөрсөн" бөгөөд шинэ зулзага нь эрүүл сарүүл төржээ. 

2008 оны 12 сард хулсны энэхүү баавгайг эх газрын Хятадаас Тайваньд бэлэглэж байсан юм. Юан Юан панда 2013 оны 7-р сарын 6-нд анхны зулзага Юан Зигээ төрүүлсөн билээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр