CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хатан голын усны түвшин дээшилж байна

06-28-2020 15:23

Энэ сарын 27-ны байдлаар Нинься мужийн Ланжөүгээр дайран урсах Хатан гол дагуух зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоов. Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Луняншя, Люжяшя усан сангуудад зохицуулалт хийсэн хэдий ч Хатан голын Ланжөүгийн хэсгийн усны түвшин дээшилж буйг цаг агаарын газраас мэдээлж байна. Ийнхүү Ланжөү хот гол дагуух цэцэрлэг, жижиг гарам, мөн гол дээрх хурдны завь зэрэг аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг газруудыг түр хугацаанд хаав. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ