CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Кирибатийн Ерөнхийлөгч Танети Маамауд баяр хүргэв

06-28-2020 15:50

Энэ сарын 28-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Танети Мамауг Кирибати улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа Хятад, Кирибати хоёр тал 2019 оны 9-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, соёлын солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. Энэ оны 1-р сард Ерөнхийлөгч Танети Маамау Хятадад амжилттай айлчилж, бидний уулзалт олон асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч үр дүнтэй болж байсан.

COVID-19 өвчин халдварын эсрэг тэмцэлд талууд бие биедээ тусалсаар ирсэн нь хоёр орны ард түмний найрамдлыг дахин нэгэнтээ бататгасан юм. Би Хятад-Кирибатийн харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Ерөнхийлөгч Танети Маамаутай хамтран Хятад-Кирибатийн харилцааг шинэ түвшинд шат ахиулан, хоёр улс, ард түмэнд илүү их үр өгөөжтэй байлгахыг хүсч байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр