CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Америкчууд олон улсын харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчив

06-28-2020 15:50

27-нд Хонконгийн олон салбарын зүтгэлтнүүд хэлсэн үгэндээ, АНУ-ын Конгрессын сенат “Хонконгийн өөртөө засах тухай хуулийн төсөл” гэгчийг баталсан нь Хонконгийн дотоод хэрэгт бүдүүлгээр гар дүрж, улс орны болон Хонконгийн хотын иргэдийн эрх ашгийг хохироон, түүнчлэн олон улсын конвенц болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн явдал юм гэв. Тэд хэлсэн үгэндээ, Америкийн талын үйлдэл нь, Төв засгийн газраас Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар хууль тогтоох нь зайлшгүй шаардлагатай гэдгийг улам тодотгож өглөө. Холбогдох хууль тогтоол хүчинтэй болсноос хойш Хонконг илүү сайн хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэж онцолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ