CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Орос, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нар видео уулзалт хийв

06-24-2020 14:58

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийны сайд Ван И 6-р сарын 23-ны өдөр Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай видео уулзалт хийсэн байна. 

Уулзалтын үеэр Ван И: Энх тайван тогтвортой, нээлттэй олон талт, хамтран ажиллаж, хамтдаа ялсан “Цар тахлын дараах” ертөнцийг байгуулах нь олон орны хамтын ашиг сонирхол, цаг үеийн хөгжлийн шаардлагад нийцэж байна гэж хэллээ.

Хятад, Орос, Энэтхэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал дэвшүүлэв.

Нэгдүгээрт, олон талт үзэл баримтлалаар хамтран ажиллах. 

Хоёрдугаарт, өвчин халдварын эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлж, тархалтыг даван туулахын тулд ажиллах. 

Гуравт, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, гурван талт хамтын ажиллагаа өрнүүлэх тухай Ван И гурван санал гаргав. Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгоор Хятад, Орос, Энэтхэгийн батлан хамгаалахын сайд нарын анхны уулзалтыг зохион байгуулах Оросын саналыг дэмжинэ.

Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров болон Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар: Орос, Хятад, Энэтхэг олон ургалч үзлийг эрс шуурхай дэмжиж байгаа бөгөөд олон улсын харилцаа нь хамтдаа хүлээн зөвшөөрсөн олон улсын хэм хэмжээнд үндэслэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр