CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Маргааш ОХУ-ын ялалтын 75 жилийн ойн парад болно

06-23-2020 14:08

 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд ОХУ-ын дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парад болно. Баярын жагсаалд ОХУ-ын 13 мянга гаруй офицер цэрэг оролцох бөгөөд газрын 216 ширхэг зэвсэг, байлдааны 75 нисэх онгоцыг харуулах юм. Үүнээс гадна Оросын талын урилгаар, Хятадын АЧА-ийн ёслолын парадын анги ч ялалтын өдрийг тэмдэглэх Улаан талбайн парадад оролцох юм.

Энэ он бол дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 75 жилийн ой, мөн түүнчлэн Оросын эх орны дайны ялалтын 75 жилийн ой юм. COVID-19 цар тахлын нөлөөнөөс шалтгаалж, жил бүрийн 5-р сарын 9-нд болдог тус ёслолыг энэ жил зөвхөн агаарын нислэгийн хэсгийг зохиосон юм. Үүний дараа нь ОХУ дахь цар тахлын байдал намжих чиг хандлага гарч, Москвад шинээр нэмэгдэж оношлогдсон тохиолдол өдрөөс өдөрт буурав. Иймээс ОХУ-ын ерөнхийлөгч Владвимир Путин 5-р сарын сүүлчээр зарлигт гарын үсэг зурж, 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбай болон Оросын бусад 28 хотод ёслолын парад зохиохоор тогтсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр