CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шиньжяны тухай хуулийн төсөл баталсныг шүүмжлэв

06-22-2020 15:49

Хятадын талын албан ёсны байр суурийг үл ойшоон Америкийн тал саяхан “2020 оны уйгарчуудын хүн эрхийн бодлогын тухай хуулийн төсөл” гэгчид гарын үсэг зурсан юм. Олон орны нэр хүндтэй хүмүүс хэлсэн үгэндээ, энэхүү хуулийн төсөл нь бодит үнэнийг умартан, Шиньжяны хүний эрхийн байдлыг зориудаар гүтгэн буруушааж, Хятад улсын засгийн газраас Шиньжянд явуулж буй бүтээн байгуулалтын бодлогыг санаатайгаар дайрч давшилсан байна. Америкийн тал гарын үсэг зуран хууль баталсан нь хүний эрхээр халхавч болгож Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал бөгөөд олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг илт уландаа гишгэсэн явдал юм гэжээ.

Туркийн нэр нөлөө бүхий сэтгүүлч Эркин Өнканы үзэж байгаагаар, Америкийн тал зориудаар Шиньжяны асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт гар дүрж байна. “Энэ хуулийн төсөл нь Америкаас Хятад улсад хэрэглэж буй шинэ арга үйлдэл биш гэдгийг бид харах ёстой. Шиньжяны асуудал бол АНУ Хятад улсад дарамт үзүүлэх багаж хэрэгслийнх нь нэг юм. Америкийн зорилго нь мусульманчууд болон хүний эрхтэй холбоогүй, энэ нь тэр чигээрээ Америкийн улс төрийн үйл явцтай холбоотой юм” гэсэн байна.

Пакистаны улс төрийн тоймч Фаяз Кияни ХТРТ-ээс Пакистанд суугаа сурвалжлагчдад өгсөн ярилцлагадаа, Америкийн энэхүү бусармаг үйлдэл нь улсын дотоодын зөрчлөө саармагжуулахын төлөө бөгөөд Хятад улсын хөгжил, тогтвортой байдалд харшлах зорилготой юм гэжээ.

Мьянмарын Мандалай их сургуулийн Улс төрийн судалгааны газрын нарийн бичгийн дарга, доктор Кхин Маунг Сое хэлэхдээ, АНУ хүний эрхээр халхавч болгож, Шиньжяны тухай хуулийн төсөлд гарын үсэг зуран хууль болгож Хятад улсын дотоод хэрэгт шууд оролцож байгаа нь олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчив гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр