CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төвлөрсөн шинжтэй халдварын тархалтыг таслан зогсоохыг шаардав

06-15-2020 14:17

Төрийн зөвлөлийн Халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих хамтарсан багийн хурлыг ХКН-ын Төв хорооны УТТ-ын гишүүн, Хятад улсын орлогч Ерөнхий сайт Сүнь Чүнлан энэ сарын 14-нд хуралдуулав. Хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын үзэл санааг тууштай хэрэгжүүлэх, Ерөнхий сайд Ли Кэчяний зааврыг хэрэгжүүлж, Бээжингийн төвлөрсөн шинжтэй халдварын тархалтыг таслан зогсоохын тулд шийдэмгий арга хэмжээ авахыг онцолсон байна.

Сүнь Чүнлан: Энэ удаагийн төвлөрсөн  халдвар нь Шинь Фа Ди хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой. Тухайн хүнсний зах нь олны хөлийн газар учраас өвчин халдвар тархах эрсдэл өндөр юм. Тиймээс шуурхай арга хэмжээ авч, хумин тогтоож, өвчин халдварын эсрэг ажлын дүрмийг чанд мөрдөх хэрэгтэй. Шинь Фа Ди болон түүний эргэн тойрны газруудад хатуу хяналт шалгалт хэрэгжүүлж, бүх талын ажлыг сайтар хийх хэрэгтэй. Бээжин хотын нуклейн хүчлээр шалгах чадавхыг сайжруулах, гол  газрууд, тодорхой бүлэг хүмүүсийг шалгалтад хамруулах, хамралтын хүрээг өргөтгөх ажлыг дэмжих хэрэгтэй. Оношлогдсон тохиолдол, сэжигтэй, халуурсан өвчтөн, ойрын хавьталтай хүн зэрэг "Дөрвөн төрлийн хүмүүс" -ийг тусгаарлах ажлыг сайн хийх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Сүнь Чүнлан: Олон газар нутаг, олон салбар халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг бүх цаг үед чангатгах, газар, салбар, байгууллага, хувь хүмүүсийн дөрвөн талын хариуцлагыг бүрэн хэрэгжүүлж, халдвар гаднаас зөөвөрлөгдөж ирэх, дотоодын халдвар дахин дэгдэхээс сэргийлэх ажлыг сайтар хийхийг хурлаас бас онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр