CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэцэгнээс дэлбээлсэн бизнес

06-15-2020 14:17

Сүүлийн жилүүдэд Гүйжөү мужийн Боюанийнхан газар орныхоо хөрс шороо, цаг агаарын онцлогтоо тохирсон тариалалтын загвар гаргажээ. Тэд "Дагуулагч компани+Намын гишүүд+Тариачин" гэх хөгжлийн загвараар орон нутаг дахь цэцгийн тариалалтын төсөл хэрэгжүүлсэн байна. Боюань шяны дөрвөн хэсэг нийт 1600 мү /106га/ газарт цэцэг тарьжээ. Төсөлд хамрагдсан тариачид газраа түрээслүүлэн ашиг олох төдийгүй уугуул нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болжээ. Мөн жилийн эцэст хамтрагч компаниасаа ногдол ашиг авах юм байна. Энэхүү төсөл нь тус орон нутгаас гадагш явж хөлсний ажил хийдэг хүмүүст ихээхэн давуу тал болж байна. Өнгөрсөн жилүүдэд гадагш явж хөлсний ажил хийх нь амьдралын үндсэн орлого нь болж байсан бол одоо газраа түрээслүүлэхийн зэрэгцээ хамтран ажиллагч компанидаа ажилд орсноор орон нутагтаа ажлын байраар хангагдаж, мөн жилийн эцэс ногдол ашиг авах болсон нь тус нутагт шинэ амьдрал эхлүүлжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр