CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олборлож дууссан уурхайн нүхийг цэцэрлэгт хүрээлэн болгов

06-15-2020 17:05

Сүүлийн жилүүдэд Хэбэй мужийн Хандан хотын Сүн Тай дүүрэг олборлож дууссан уурхайн нүхийг нөхөн сэргээж цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байна. Сүн Тай дүүрэг өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын 40 гаруй нүхийг нөхөн сэргээжээ. Нөхөн сэргээлтийн дараа зам тавьж ойжуулан чимэглэжээ. Улмаар цэцэрлэгт хүрээлэн дэх тус нүхүүдэд ус татан хиймэл нуур болгоод, нуурын хөвөөгөөр өнгийн цэцгэс тарин шувууд нутагшуулах зэрэг бүтээн байгуулалт хийсэн байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ