CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын боловсролын салбарын санхүүжилт нэмэгдсээр байна

06-15-2020 17:05

Хятадын боловсролын салбарын санхүүжилт анх удаа 5 их наяд юанийг давжээ.

Хятадын Боловсролын яамны нийтэлсэн 2019 оны үндэсний боловсролын төсвийг хэрэгжүүлж гүйцэтгэсэн тухай статистик тоо баримтаас харахад, 2019 онд Хятадын боловсролын салбар дахь санхүүжилт 5 их наяд, 17 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.74 хувиар нэмэгджээ. Энэ нь Хятад улсын боловсролын салбар дахь санхүүжилт анх удаа 5 их наяд юанийг давсан үзүүлэлт юм.

 

Тоо баримтаас үзэхэд 2019 оны Хятадын сургуулийн наснаас өмнөх боловсрол, заавал сурах насны боловсрол, ахлах сургуулийн боловсрол, их дээд сургуулийн боловсролын төсөв тус бүр 409.9 тэрбум юань, 2.278 их наяд юань, 773 тэрбум юань, 1346.4 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос тус бүр 11.63, 9.12, 7.53, 11.99 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн 2019 оны Хятадын цэцэрлэг, бага сургууль, дунд, ахлах сургууль, мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуулийн төсвийн зарцуулалт өнгөрсөн оноос бүгд нэмэгдсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ