CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинд нуклейн хүчлийн шинжилгээгээр 46 хүн нэмж оношлогдов

06-13-2020 14:25

Энэ сарын 13-нд Бээжин хот COVID-19 өвчин халдварын талаарх 114 дэхь хэвлэлийн хурлаа хийлгэв. 6 сарын 12-ны өдрийн 16 цагаас 24 цаг хүртэл Бээжин хотод COVID-19  халдварын тохиолдол 4 нэмэгдсэн байна. 

Тохиолдол 1, эрэгтэй, 38 настай, компанийн ажилтан, Бээжин хотын Шичэн дүүргийн харьяат, Фаншань хороололд амьдардаг. Өвчтөн 5-р сарын 30, 6-р сарын 5, 6-нд Шинь Фа Ди хүнсний бөөний захад мотоцикльтой очиж хүнсний ногоо бөөндөн авчээ. 6-р сарын 9-ны өдрийн байдлаар бие нь эвгүйрч, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. Биеийн халуун нь 38.6 ° хүрэв. 11-нд тэрбээр Шижиньшан дүүргийн эмнэлэгт хандан эмчлүүлсэн байна. 12-нд нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг байсан бөгөөд мэргэжилтнүүд  COVID-19 халдварын хөнгөн тохиолдол гэж оношлов.

Тохиолдол 2, эрэгтэй, 50 настай, Хэбэй мужийн Баодин нутагтай. Ажлын хэсэг ба одоогийн хаяг нь Шинь Фа Ди хүнсний зах,  далайн гаралтай хөлдүү бүтээгэхүүний борлуулагч, жолоочоор ажилладаг ажээ. 6-р сарын 6-наас бие халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илрэв. 12-ны өдөр Бээжингийн Тяньтаны эмнэлэгт хандсанд нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд  COVID-19 халдварын хөнгөн тохиолдол гэж оношлогдов.

Тохиолдол 3, эрэгтэй, 35 настай, Хэбэй мужийн Баодин нутагтай. Ажлын хэсэг ба одоогийн хаяг нь Шинь Фа Ди хүнсний зах, хөлдөөсөн далайн гаралтай бүтээгдэхүүний борлуулагчаар ажилладаг. 6-р сарын 10-наас халуурах шинж тэмдгүүд илэрчээ. 12-ны өдөр Бээжингийн Тяньтаны эмнэлэгт хандсанд нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд  COVID-19 халдварын хөнгөн тохиолдол гэж оношлов.

Тохиолдол 4, эмэгтэй, 27 настай, Шандун мужийн Дэжөүд нутагтай. Ажлын хэсэг ба одоогийн хаяг нь Шинь Фа Ди хүнсний зах, Шинь Фа Ди хүнсний захад хувиараа дэлгүүр ажиллуулдаг. 6-р сарын 9-нөөс бие халуурах, ханиалгах шинж тэмдгүүд илэрчээ. 12-ны өдөр Бээжингийн Юү И эмнэлэгт хандсанд нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд  COVID-19 халдварын тохиолдол гэж оношлов.

Уг дөрвөн тохиолдлыг COVID-19 халдварыг тусгайлан эмчлэх хотын зэрэглэлийн эмнэлэгт хүргэн эмчилж байна.

Бээжин хотод сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа өвчин халдварын улмаас тус хотын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв" энэ сарын 12-нд тусгай ажлын баг зохион байгуулж, Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний зах болон томоохон супермаркетуудад худалдаж байсан далайн гаралтай бүтээгдэхүүн, мах,  бусад хүнс, мөн гадаад орчноос 5424 дээж авч нуклейн хүчлээр оношлон шалгав. Үүнд Шинь Фа Ди хүнсний бөөний захын 40 обьект нуклейн хүчлийн шалгалтаар эерэг байв. Харин бусад хүнсний бөөний зах болон томоохон супермаркетуудын обьектын нуклейн хүчлийн шалгалтын дүн сөрөг гарчээ. Шинь Фа Ди хүнсний бөөний захад ажиллаж байсан 1940 хүн өөрийн сайн дураар оношлогоонд хамрагдсан юм. Мөн тус захын 517 бүтээгдэхүүнийг нуклейн хүчлийн оношлогоонд хамруулжээ. Үүний дүнд энд ажиллаж байсан 45 хүний арчдас нуклейн хүчлийн оношлогоонд эерэг гарчээ. Мөн тус хотын Хайдянь дүүргийн нэгэн хүнсний захын ажилтан нуклейн хүчлийн оношлогоогоор эерэг гарчээ. Энэ ажилтан Шинь Фа Ди хүнсний бөөний захын оношлогдсон тохиолдолтой маш ойрын хавьталтай, харилцсан түүхтэй ажээ. Одоо дээрх 46 хүн нь эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлах арга хэмжээнд хамрагдан эмнэлзүйн ажиглалт хийж байна.

Энэ сарын 13-ны 3 цагаас Шинь Фа Ди хүнсний бөөний захын үйл ажиллагааг зогсоов. Тус хүнсний захын захирлын нотолж буйгаар одоо тус захад ажилладаг 10 мянга гаруй ажилтаныг нуклейн хүчлийн шалгалтад хамруулаад байна гэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр