Хүбэй муж үерээс сэргийлэх сургуулилт хийв
06-12-2020 15:59
Хүбэй муж цаг агаарын дөрөвдүгээр зэрэглэлийн сэрэмжлүүлэг гаргаад байна. Хур бороо элбэгтэй зуны улирал үер усны гамшиг үүсч болзошгүй тул тус муж энэ сарын 11-нд үерийн гамшгаас сэргийлэх сургуулилтаа Шинжөүд зохион байгуулсан юм. Уг сургуулилтад Зэвсэгт цагдаагийн Хүбэй дэх Ерөнхий анги, Хүбэй мужийн онцгой байдлын аврах анги, мөн Аннэн корпораци зэрэг 10 гаруй байгуулалга нэгж оролцжээ. Сургуулилтын үеэр эрчим хүч, харилцаа холбоо, эмнэлгийн тусламж зэргийг цаг агаарын онцгой нөхцөл, үерийн гамшгийн үед хэрхэн уялдаа холбоотой ажиллуулах талаар заажээ. Зэвсэгт Цагдаагийн Хүбэй дэх Ерөнхий анги гамшгийн тохиолдолд олон нийтийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх, авран туслах үүргийг хүлээсэн бол бусад нь үерээс сэргийлэх далан босгох, үерийг хаших зэрэг үүргийг хуваарилан авч сургуулилтад оролцов.