CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Bank of China” Монголд тахлын эсрэг эд материал хандивлав

06-12-2020 15:59

6-р сарын 11-нд “Bank of China” МУ-ын Онцгой комиссод хандив хүлээлгэн өгөх арга хэмжээ Улаанбаатарт болж, МУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян МУ-ын Засгийн газар болон УОК-ыг төлөөлөн, амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, нүдний шил зэрэг хандивын зүйлсийг хүлээн авч талархлын бичиг гардуулсан байна.

Шинэ төрлийн коронавирусын цар тахал дэгдсэн цагаас “Bank of China” нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахын тулд улсын дотооддоо их хэмжээний хандивын бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж, олон улс оронд тусламжийн гараа сунган ажиллаж байгаа билээ.

Монгол улсад халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш, Хятадын засгийн газар болон ард иргэд тусламж, хандивын үйл ажиллагаа зохион байгуулж, аюулт өвчнийг хамтдаа даван туулахад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна.

Хятад, Монгол хоёр орон бол хаяа дэрлэн оршдог мөнхийн хөршүүд төдийгүй, хүнд хэцүү цаг үед бодит үйл ажиллагаагаараа нэг нэгэндээ тус дэм болж байгаа нь хоёр орны найрамдлын шинэ үеийг нээсэн үйл явдал юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр