CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын Экспорт, импортын экспог онлайнаар зохион байгуулна

06-12-2020 15:59

Хятадын Худалдааны яамнаас 6-р сарын 10-ны өдөр цахим хэвлэлийн бага хурал хийж, Хятадын 127 дахь удаагийн эЭкспорт, импортын экспоны бэлтгэл ажлын тухай танилцуулсан байна.

Хятадын Гадаад худалдааны төвийн эрхлэгч Ли Жиньчи:

- Гадаад худалдааны үндсэн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, нээлттэй байдлыг өргөжүүлэх, Хятадын болон гадаадын компаниудад зах зээлийг хөгжүүлэхэд туслах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар Хятадын 127 дахь удаагийн Экспорт импортын экспог онлайн хэлбэрээр зохион байгуулж, дэвшилтэт мэдээллийн технологийг ашиглан, Хятад, гадаадын бизнес эрхлэгчдийг гэрээсээ гаралгүйгээр захиалга хийж, бизнес эрхлэх боломжоор хангана гэжээ.  

Тус удаагийн экспогийн 16 нэр төрлийн бүтээгдэхүүний хэсэгт 50 павильон байрлуулах бөгөөд 6-р сарын 15-наас 24-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаатай онлайнаар дэлгэн үзүүлэх аж. Одоогоор экспод оролцогчид бүтээгдэхүүнээ фото зураг, видео, 3D зэрэг хэлбэрээр дамжуулан  онлайн орон зайд байршуулахаар зэхэж байна . 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ