CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чинээлэг нийгэмд 56 үндэстэнүүдийн ахан дүүс хамтаар алхан орох хэрэгтэй

06-11-2020 11:44

Энэ сарын 8-10 өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Ниньсянгийн хотон үндэстний өөртөө засах оронд ажилласан юм. Тус ӨЗО”ны намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Рүн-Эр болон ӨЗО-ны тэргүүлэгч Сян Хүйн нар дарга Ши Жиньпинг дагалдан ажиллав. Дарга Ши Жиньпин Ү Жүн, Иньчуань  зэрэг газрын хөдөө тосгон, хороолол тойрог болон үерийг сэргийлж буй байдал, хөдөө аж ахуй аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлж байгаа практик зэргийн ажил байдалтай газар дээр нь танилцсан юм. Тэрбээр өвчин халдварын эсрэг ажил болон эдийн засаг нийгмийн хөгжлийг байгын чанартай болгон атгахыг үүрэг болгов. Ядуурлыг бууруулах ажлыг амжилтаар бэхжүүлэх, байгаль орчин экологийн хамгаалалтыг чангатган, үндэстэнүүдийн ард түмний бүлгэмдэлийг улам ахиулах хэрэгтэй гэжээ. Чинээлэг нийгэмд Хятадын 56 үндэстэний ахан дүүс хамтаар алхан орон хэрэгтэй, аль нэгэн үндэстэний цөөнхөө орхин хаяж болохгүй хэмээн онцлов. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр