CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хадаасан урлалын гайхамшиг

06-09-2020 15:51

 Ваар шаазан хэрэгсэл нь хагас зууны өмнө хүмүүсийн амьдралд чухал эд зүйлс байжээ. Эд материал ховор чухаг тэр үед хүмүүс хагарч эвдэрсэн ваар шаазан эдлэлээ сур, төмөр зэрэг материалаар холбон уяж, эвлүүлж гагнан үйлдвэр амьдралдаа дахин ашигладгийн улмаас ваар шаазанд гар хийцээр өнгөт төмөр утас шигтгэх нь урлаг болтлоо хөгжжээ. 

Хэбэй мужийн Ши Жяжуань хотын ваар шаазан урлалын дархан Ли Жүнхан бол тус төрлийн биет бус өвийн залгамжлагч ажээ. Тэрбээр ваар шаазан урлалын бүтээлдээ Хятадын уламжлалт уран бичлэг, уран зургийн элементийг уусган оруулдаг бөгөөд гар аргаар ваар шаазан нүхэлж, төмөр утас шигтгэн урладгаараа алдартай. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Ли Жүнхан хагархай ваар шаазангаар бүтээл хийж дахин амилуулснаар барахгүй тус төрлийн урлагийг сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй зааж өгөн дэлгэрүүлж байна. 

Ваар шаазан нь ахуйн хэрэглээний хувьд бүтэн байх шаардлагатай ч хагарсан ваар шаазанг өнгөт төмөр утас шигтгэн дахин амилуулсан бүтээл нь урлагийн үнэ цэнийг нь улам өсгөж өгдөг онцлогтой ажээ. Ингээд түүний урласан бүтээлээс сонирхъё.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр