CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нэхмэлч бүсгүй Ян Чэнланы амжилт

06-02-2020 15:45

 Дун үндэстэний Ян Чэнлан бүсгүй 2016 онд хотын ажлаа орхиж нөхрийн хамт нутаг буцав. Тухайн үед тэрээр Гүйжөү мужийн Рүн Жян шяны Дун үндэстэн төвлөрөн суудаг тосгондоо ажил үйлсийн гараагаа эхлүүлэхээр шийджээ. Ян Чэнлан тосгондоо ирээд хаягдсан хуучны байшин түрээсэлж үйлдвэрлэлийн цех болгон өөрчлөв. Тэгээд нөхрийн хамт Дун үндэстэний уламжлалт бөс нэхэж, будах, урлах ажил төрлөөр гарааны бизнесээ эхлүүлсэн юм. Мөн хувцас хунар, гэрийн эдлэл хэрэгсэл, засал чимэглэлийн чиглэлээр бөс бараа үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр бүтээгдэхүүнээ цахим худалдааны платформ ашиглан, борлуулсан байна.

    2018 онд Ян Чэнлан тухайн тосгондоо уламжлалт бөс нэхмэлийн хоршоолол байгуулж, хоршооллын хувьцаагаа ойр орчмын тосгоны ядуу өрхүүдэд зарахыг санал болгожээ. Тус хоршооллын хувьцаа нь ойр орчмын тосгоны ядуу иргэдэд үнэхээр ашигтай болох нь мэдэгдсэнээр төд удалгүй хувьцаа нь бүгд зарагдаж, ядуу өрхүүд бөс нэхэх, будах зэрэг ажил хөдөлмөрт ханцуй шамлан орцгоов. Бөс даавууны үйлдвэрлэл нь тухайн нутгийн уламжлалт ажил төрөл бөгөөд хоршооллоор дамжуулан хувьцааг зарах хэлбэрээр улам хөгжүүлснээр үл барам, тус газрын ядуурлыг бууруулах ажлыг дэмжсэн амжилттай төсөл болжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ