CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нарны эрчим хүчний станц ба ядуурлыг бууруулах ажил

06-01-2020 13:50

Сүүлийн өдрүүдэд Шаньши мужийн Тянжэн шянд нарны эрчим хүчний 24.5 мВт болон 40 мВт-ын станц байгуулжээ. Эдгээр нь ядуурлыг бууруулах төслийн хүрээнд баригдсан тус цахилгаан станцууд нь 740000 хавтгай дөрвөлжин метр юм.

Нарны эрчим хүчний цахилгаан гаргах хавтанг байшин, хүлэмжүүдийн оройд байрлуулан, гаргасан цахилгааныг ашиглахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ тариачин өрх улсын цахилгаан сүлжээнд нийлүүлэн орлоготой болж болох талаар Хятад улсын төрийн зөвлөл 2015 онд "Ядуурлыг бууруулах шилдэг 10 төсөл"-д тусгаж байсан билээ. Эдийн засгийн хөгжил буурай бүсийн тариалалт хийгдэх боломжгүй тачир газарт нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулах нь нэгдүгээрт хүрээлэн буй орчинд бохирдолгүй, нөгөөтэйгүүр тухайн бүс нутгийн тариачид тогтвортой орлогын эх үүсвэртэй болох давуу талтай.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр