CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Торгоны өлгий Хай Аньд хүрийн наймаа эхэллээ

06-01-2020 13:50

 Сүүлийн өдрүүдэд Жяньсү мужийн Хай Анынхан хаврын хүрийн ширхэгнүүдээ зах зээлд нийлүүлж байна. Тухайн нутгийн хүрийн ширхэг худалдан авах компаниуд ч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хай Анынхан торгоны хүр хорхой тэжээн үржүүлэх бааз, судалгааны төв, торгоны үйлдвэрлэл, торгон хувцас хунар үйдвэрлэх зэрэг цогц үйлдвэрлэлийн системтэй аж. "Торгоны өлгий" гэх сайхан нэршилтэй Хай Ань нь 10667 га талбайг ашиглан торгоны хүр хорхой тэжээдэг ба 2018 оны байдлаар тус салбарын орлого нь 200 сая юаньд хүрч байжээ. Торго, торгон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд тухайн нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, мөн тариалалтын бус цагаар тус нутгийн тариачид энд ажиллаж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ