CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гофэн ес-02 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

06-01-2020 17:14

Хятад улс Гофэн ес-02, Дэси-04 хиймэл дагуулыг зөөвөрлөгч Чанжэн хоёрдугаар пуужингаар таван сарын 31-ны 16 цаг 53 минутад Жючуань дахь хиймэл дагуулын  төвөөс амжилттай хөөргөжээ.

Гофэн ес-02 нь гэрлийн хурдтай, алсын зайн мэдрэхүйн хиймэл дагуул. Эх дэлхийн газрын гадаргууг нэг метраас бага хэмжээнд нарийвчлах чадамжтай. Газар шорооны шинжилгээ судлал, хот байгуулалтын төлөвлөлт, зам тээврийн дэд бүтцийн тохируулалт, хөдөө аж ахуйн тариалангийн ургацыг тооцоолох болон шавьжны гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэгт ашиглах юм. Мөн "Бүс ба зам" төслийн барилга байгуулалтын ажлыг мэдээллээр ханган зориулалттай ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ