CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол уран бичлэгийн туршлага солилцов

05-29-2020 11:38

2020-ны 5-р сарын 27-ны өдөр, Хорчин баруун гарын дундад хошууны Шинэ эриний соёл иргэншлийн практикийн төв, Сангийн товчоо, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Монгол уран бичлэгийн нийгэмлэг болон Баянхошуу нэгдүгээр дунд сургууль хамтран “Үзэг бийрийн шидтэй өв уламжлалын соёлтой” монгол уран бичлэгийн туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав. Агуулгын хувьд тахлын халдварт шинэ коронавирусын эсрэг, ядуурлаас ангижруулах тэмцлийн тухай сэдэвтэй монгол уран бичлэгийн ид шидийг үзэг бийрээр дурайлган товойлгон харуулсан гэдгээрээ онцлогтой арга хэмжээ болж өнгөрлөө.   

Хорчин баруун гарын дундад хошуу нь 2016 онд Монгол уран бичлэгийн мянган хүний чуулганаар Гиннесийн номонд бичигдэж, “Монгол уран бичлэгийн өлгий” гэгдэх болжээ. ӨМӨЗО-ы Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуу нь ӨМӨЗО-ы зүүн хойд хэсэг, Их хянган давааны хормойд байрладаг малжих нутаг бөгөөд ӨМӨЗО-ны монгол үндэстний хүн ам хамгийн олноор төвлөрөн суурьшдаг юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр