CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

13-р сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулганы хаалтын ёслол болов

05-29-2020 11:34

 13-р сонгуулийн БХАТИХ-ын гуравдугаар чуулганы хаалт энэ сарын 28-нд Бээжингийн ардын хурлын танхимд болов. 

Хаалтын хурлаас Засгийн газрын өнгөрөгсөн жилийн ажлын тайланг баталгаажуулав. Мөн 2020 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлага, үндсэн зорилтын талаар санал сонилцож, зорилт үүргийг тодорхойлов. БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг ч бас баталжээ. Тэрчлэн БНХАУ-ын иргэний хуулийг батлав. Уг хуулыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх юм. Ши Жиньпин тэргүүлэгчийн 45-р тоот зарлигт гарын үсэг зурав. “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн тогтолцоо болон хэрэгжих механизмыг тогтоох, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр”-ийг баталсан бөгөөд нийтэлсэн өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэв.

Хаалтын ёслолд 2956 төлөөлөгч гишүүн оролцох байсан бол 2886 төлөөлөгч оролцов. Хуулийн ирц хангалттай бүрджээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ