CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

13 дахь сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган өндөрлөв

05-28-2020 17:33

 Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Хорооны 3-р чуулган 27-ны үдээс хойш Бээжинд хаалтаа хийв. Ши Жиньпин зэрэг Хятадын нам ба төрийн удирдагчид хаалтын хуралд оролцов.

Хурлаар, байнгын хорооны ажлын тайлан дахь шийдвэр, санал зөвлөмжийг хянан шалгасан байдлын тайлан болон их хурлын улс төрийн шийдвэрийг баталсан байна.

Энэ жилийн хоёр хурал нь COVID-19 өвчин халдварын тэмцлийн ялалтын үед болж байгаа дүнэлтийн хурал гэж хэлж болно. Мөн Хятад улс бүх шатанд чинээлэг нийгмийг байгуулах, ядуурлыг бууруулах чухал шатанд болж байгаа хурал юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагч хуралд оролцон төлөөлөгч гишүүдтэй төр улсын хөгжил дэвшлийн томоохон чухал асуудлыг зөвшилцөв. Хуралд оролцсон бүх төлөөлөгч гишүүд өвчин халдварын эсрэг ажлыг байнгын чанартай болгох, эдийн засгийн хөгжлийг чанд атгах талаар арга ухаанаа уралдуулан бодлого төлөвлөв. Энэ удаагийн хурал ардчилал, эв нэгдэлтэй үнэнийг эрэлхийлсэн хурал хэмээн дүгнэлээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ