CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Зуны буудай хураалт эхэллээ

05-28-2020 17:40

 Хэнань мужийн Ши Пин шян нь Хятад улсын дунд хэсгийн буудайн "Ургацын өлгий" гэгдэг. Энэ сарын 27-ны байдлаар тус шяны 66667 га талбайд буудай хураалтын ажил ид явагдаж байна. Тус шяны хөрс шороо нь буудай ургах таатай нөхцлийг бүрдүүлдгийн дээр жилийн эхэнд хаврын тариалалтын бэлтгэл ажил сайн хийгджээ. Үүнээс гадна тус шянд эрчимжүүлсэн услалт, тариалалтын тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт мэргэжлийн үйлчилгээ, менежмент гүйцэд хийгджээ. 2018 онд "Буудайн өлгий", 2019 онд “Шилдэг чанарын буудайн ургацын орон” зэрэг сайшаал өргөмжлөл хүртэж байжээ. Ши Пин шянд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 95 компани байдаг ба 2019 оны байдлаар ерөнхий орлого нь 11 тэрбум юаньд хүрч байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр