CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эверестийн ноён оргилд амжилттай гарлаа

05-27-2020 14:13

2020 онд Эверестийн өндрийг дахин нарийвчлалтайгаар хэмжин тогтоох зорилготой БНХАУ-ын Үндэсний хэмжилтийн баг болон Үндэсний уулын авиралтын баг өнөөдөр Эверестийн ноён оргилд амжилттай гарсан баярт мэдээ дуулгалаа. 

Тэд ноён оргилд GNSS антенныг суурилуулж, ноён оргил болон бусад оргилуудын өндрийг найрийвчлалтай хэмжин тогтооход ашиглах юм. 45 жилийн өмнө БНХАУ-ын баг Эверестийн ноён оргилд гарч байсан. Ноён оргилын өндрийг шинээр хэмжин тогтоож, мэрэгжлийн түвшинд анализ хийж дууссаны дараа олон нийтэд зарлах юм.

5-р сарын 6-нд, БНХАУ-ын Үндэсний хэмжилтийн баг болон Үндэсний уулын авиралтын баг хамтран 2020 онд Эверестийн өндрийг дахин нарийвчлалтайгаар хэмжин тогтоох ажиллагааг эхлүүлсэн юм. Тэд нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй, далайн түвшнээс дээших 5300 метр дэх баазаас Эверестийн ноён оргилыг зорин хөдөлсөн билээ. Энэ  сарын 12 болон 22-нд ноён оргилыг зорин дээшилсэн ч цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан авиралтыг зогсоож байсан юм.

БНХАУ байгуулагдсанаас хойш Эверест ууланд нийт зургаан удаа ерөнхий судалгаа, шинжилгээ хийгджээ. 1975 онд Эверестийн өндрийг 8848.13 метр гэж тогтоож байсан бол 2005 онд 8844.43 метр гэж шинэчлэн тэмдэглэсэн юм. Харин энэ удаа хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан илүү нарийвчлалтайгаар тогтоохыг зорьж байгаа юм. Эверестийн өндрийг нарийвчлалтай тогтоох нь геологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой юм. Мөн Энэтхэгийн далай болон Ази-Европын бүслүүр хоорондын харилцан үйлчлэлийг судлахад ашиглагдах бөгөөд цаашид газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, гамшгаас сэргийлэхэд практик ач холбогдолтой ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ