CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын БХЯ-наас эд зүйл хандивлав

05-27-2020 11:32

БНХАУ-ын БХЯ-наас МУ-ын БХЯ-нд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан 1 сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас зэрэг эд бараа хандивлах арга хэмжээ 5-р сарын 26-ны өдөр МУ-ын БХЯ-нд болжээ, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнрүй, цэргийн атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон МУ-ын БХЯ-ны сайд Н.Энхболд, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан нар оролцлоо.

 ▲Ахлах хурандаа Бао Юйхай, хурандаа Х.Батсайхан нар хүлээлгэн өгөх, хүлээн авах баримт бичигт газрын үсэг зурав

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнрүй тус арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ: Хятадын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай тэмцсэн хүнд хэцүү үед МУ-ын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм, дэмжлэг туслалцаа үзүүлж, МУ-ын БХЯ, Жанжин штаб болон зэвсэгт хүчнийхэн Хүбэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бүрэн харуулсан юм. Хятадын ард түмэн, цэрэг армийнхан үүнийг мартахгүй. Хятадын цэрэг армийнхан МУ-ын цар тахлын байдалд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд өнөөдөр БХЯ-наас МУ-ын цэрэг армийнханд хандивлаж буй эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас зэрэг эдгээр эд барааны тусламж нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд МУ-ын цэрэг армийнхны хийж буй ажлыг бүх хүчээрээ дэмжиж, зовлон жаргалаа хамтатгасан чин үнэнч найрсаг сэтгэлийн илэрхийлэл болж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлт дор, цар тахалтай тэмцэх тэмцэлд эцсийн ялалт байгуулна гэдэгт бид итгэлтэй байна гэлээ.

▲Элчин сайд Цай Вэнрүй, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ахлах хурандаа Бао Юйхай, хурандаа Х.Батсайхан нар хүлээлгэн өгөх, хүлээн авах ёслол дээр

МУ-ын БХЯ-ны сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын БХЯ, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд болон Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс Хятадын цэрэг армийнханд юуны өмнө чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

▲БХЯ-наас МУ-ын БХЯ-нд хандивласан эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгаалалтын хувцас зэрэг эд бараа

Тэрээр: Манай улсын хувьд хил хязгааргүй тархаж байгаа цар тахалтай тэмцэхэд өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Олон улсын туршлага, ДЭМБ-ын зөвлөмжөөс харахад тэргүүн эгнээнд байгаа эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах асуудал чухал байна. Ингэж чадсанаар эрүүл мэндийн салбарынхнаа хамгаалж, нийгэмд халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ. Цэргийн төв эмнэлэг коронавирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч, бид хамтдаа цар тахалын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр