CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэсний цөөнхийн гишүүд Дээд шүүх болон Прокурорын тайланг авч хэлэлцлээ

05-26-2020 17:11

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны үндэсний цөөнхий гишүүд 26-нд Бээжинд хэлэхдээ, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайланг нь нийгмийн шударга ёсыг харуулсан байна гэжээ.

 

УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт А Чан үндэстний УТЗЗ-ийн гишүүн, Юннань мужийн Лүн Чуань шяны хуульзүйн товчооны Ван Зишү хуульзүйн тасгийн дарга Дуань Минлүн хэлэхдээ, энэ оны Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайлан нь баялаг агуулгатай, амжилтаар дүүрэн, ялангуяа гэнэт гарсан шинэ коронавирусын нөхцөлддээрх байгууллагууд өөр өөрийн эрх үүргийнхээ дагуу хамтран холбогдох удирдамж гаргаж, гэмт хэргийн жишээг нийтэлж, цар тахалтай тэмцэх ажилд саад учруулсан этгээдүүдийг хуулийн дагуу хатуу шийтгэж, ажил үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлж, нийгмийн дэг журмыг сэргээхийг ахиулж, ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хариуцлагатайгаар хамгаалсан юм гэжээ.

 

Хотон үндэстний УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Жяньсү мужийн Хуай Ань хотын дэд дарга Ван Хүнхүн хэлэхдээ, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурор цар тахалтай тэмцэх хугацаанд идэвхтэй ажиллаж, хуульзүйн санаачилгатай үйл ажиллагаа явуулж, сэргийлэн хамгаалах нэгдсэн системийн чухал зангилаа болж, уг механизмд дорвитой баталгаа хангасан юм гэжээ.ээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр