CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

05-26-2020 17:07

 

Бээжингийн Шехэ эмнэлэгт оношлогоо, эмчилгээг онлайнаар зөвлөх үйлчилгээ нээв. Одоогийн байдлаар зүрх судас, эндокринологийн тасгууд эхэлж нээгдээд байгаа бол үйл ажиллагаа нь жигдэрсний дараа бусад бүх клиник тасгуудийг хамруулах юм байна. Онлайн оношлогоо эмчилгээнд голдуу эмнэлэгт хэвтсэн түүхийг үндэслэн тухайн өвчтөнд эмнэлзүйн анализ хийх, онлайнаар зөвлөгөө өгөх, үзлэг шинжилгээ хийлгэх, өвчтөнийг анагаах эм бэлдмэлийн жор бэлтгэн өгөх, эмнэлгийн цахим бүртгэлээр тэмдэглэл хөтлөх гэх мэт үйлчилгээ явагдах юм байна. Онлайн оношлогоо эмчилгээ хийгдсэний дараа эмнэлгүүд өвчтөнд эм бэлдмэлийг хаягаар нь илгээх ажээ. Өвчтөн эм бэлдмэлийг хүлээн авсаны дараа эмчээс асууж лавлан бүх шатанд эдгэртлээ үйлчлүүлэх боломжтой. 

  

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр