CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

УТЗЗ-ийн БХХ-ны чуулганы нээлтийн ёслол амжилттай болж өнгөрлөө

05-21-2020 17:50

УТЗЗ-ийн бүх Хятадын Хорооны жил тутмын чуулган энэ сарын 21-ний 15 цагт Бээжингийн Ардын их хурлын танхимд нээлтээ хийж Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцлоо. Хятадын нам төрийн удирдагчид, хуралд оролцсон бүх гишүүдийн хамт юуны өмнө өвчин халдварын эсрэг тэмцэлд амь үрэгдсэн баатрууд болон нас барсан элэг нэгт ахан дүүстээ эмгэнэл илэрхийлжээ.

Нээлтэд, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян УТЗЗ-ийн 13-р удаагийн БХХ-ны байнгын хороог төлөөлөн ажлын тайланг хийв. Тус нээлтийн арга хэмжээнд 2151 гишүүн оролцох ёстойгоос 2057 нь ирж оролцсон тул ирц шаардлага хангажээ.

1998 оноос хойш 22 жилийн турш жил бүрийн 3-р сарын 3-нд тогтмол хуралддаг УТЗЗ-ийн жил тутмын ээлжит чуулганыг энэ жил өвчин халдварын улмаас анх удаа хойшлуулж, хоёр дахь улиралд зохиож байгаа нь энэ юм. Ирэх 7 хоногийн турш үргэлжлэх тус чуулганд Хятадын олон нам бүлгийн хамт олон, олон үндэстний олон салбарын УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд оролцон, УТЗЗ-ийн БХХ-ны Байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэх бөгөөд Хятадын иргэний хуулийн анхны эмхтгэлийн төслийг хэлэлцэх юм байна. Үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн бодлого чиглэлийн асуудлаар санал санаачлагаа дэвшүүлэх юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр