CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өнөөдөр Олон улсын цайны өдөр

05-21-2020 16:10

Энэ сарын 21-нд Олон улсын цайны анхдагч өдөрлөг тохиож байна. Хятад улсын дарга Ши Жиньпин Олон улсын цайны өдөрлөгийн цуврал арга хэмжээнд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин “Цай нь Хятад улсаас үүсэлтэй бөгөөд дэлхий дахинд таран түгсэн байдаг. НҮБ-ээс энэ өдрийг Олон улсын цайны өдрөөр зарласан нь цайны үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, онцолж буй хэрэг юм. Энэ нь цай болон цайны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжилд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй цайны соёлыг түгээхэд маш чухал ач холбогдолтой гэжээ. Хятад улс талуудтай хамтран дэлхийн цайны хөгжилд хүчин зүтгэл оруулахад бэлэн байна. Мөн цайны соёлыг түгээн дэлгэрүүлж, илүү олон хүнд цайны ашиг тусыг хүргэнэ” гэжээ.

Цай бол дэлхийн гурван гол ундааны нэг юм. Дэлхий дээр хоёр тэрбум хүн цай хэрэглэдэг бол 60 гаруй улс орон цай үйлдвэрлэдэг юм байна. 2019 оны 12 сард НҮБ-аас жил бүрийн 5-р сарын 21-нийг "Олон улсын цайны өдөр" хэмээн тогтоосон билээ. Энэ жил анх удаагаа ёслож байгаа бөгөөд цаашид тогтмолжуулан тэмдэглэх юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр