CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпины хэлсэн үгийг өндрөөр үнэлэв

05-20-2020 16:59

18-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин ДЭМ-ийн73-р видео бага хурлын нээлт дээр "Эв нэгтэй хамтын ажиллагаагаар халдварыг ялж, хүн төрөлхтөний эрүүл мэндийн хамтын цогцыг хамтдаа байгуулъя" сэдвээр үг хэлэв. ДЭМБ-ын албан тушаалтан хийгээд олон орны хүмүүс “Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ халдварыг сэргийлэн хянахыг эрчимжүүлэх”зургаан санал, Хятад улс бүх дэлхийгээрээ”халдвартай тэмцэх хамтын ажиллагааг урагшлуулах таван”арга барилдаа хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын ойлголтыг баримтлах зэрэг талаар дурдсан нь Хятад улс хариуцлагатай том орны хувьд халдвартай тэмцэх ажлыг урагшлуулах олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг харуулав” гэжээ.

ДЭМ-ийн 72-р бага хурлын дарга, Лаосын Эрүүл мэндийн сайд Бенгон Сихавон хэлэхдээ: Ши Жиньпин даргын хэлсэн үг хүмүүсийг урамшуулсан байна. Хятад улс шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх ажилдаа амжилт олов. Хятад улс өөрөө халдвартай тэмцсэн төдийгүй нийгэм нийтийн хүчийг дайчлан бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхэд туршлага туслалцаа хангасан байна гэжээ.

Египетийн Гадаад харилцааны яамны Азийн хэрэг хариуцсан сайдын туслах Хани Селим хэлэхдээ: бүх хүн төрөлхтөн сорилтод нүүрлэсэн үед Хятад улс дэлхий дахинд туслалцаа үзүүлснээр, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах ойлголтыг нэн бүрэн бүтэн тайлбарлаж чадсан байна. Хятад улсын дэлхийн хэмжээнд хийж гүйцэтгэсэн эдгээр зүйл нь хариуцлагатай том гүрэн болохыг нь харуулж чадсан байна. Дэлхий дахин шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын ноцтой өрсөлдөөн сорилттой тулгарах үед, Хятад улс дэлхийн олон оронд дэмжлэг үзүүлэн хамтдаа халдвартай тэмцэв. Энэ нь даруй хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц болно гэжээ.

Австралийн Ази, Номхон далайн мэдээний сайтын Ерөнхий редактор Маркус Рубенштейн хэлэхдээ: Эд зүйлсийн хангалтын гинжин хэлхээг баталгаажуулах нь бүх дэлхийгээрээ халдвартай тэмцэхэд маш чухал зүйл болох юм. Халдвартай тэмцэх талаар Хятад улс сайн ажиллав. Олон улсын хамтын нийгэмлэг ч бодит үйл ажиллагаагаар хангаж, бүх дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлж, олон улсын худалдааны явцад үр ашигтай, баялаг үр бүтээлтэй хангалтын гинжин хэлхээ байгуулахыг баталгаажуулах ёстой. Энэ нь бидний дараагийн үеийнхэнд аз жаргал авчрах болно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ