CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Алслагдмал нутгийн ядуурлыг бууруулах ажил эрчимжиж байна

05-20-2020 16:59

 Түвдийн уулархаг бүсийн Чандү нь далайн төвшнөөс 3500 метр өндөр, гүн жалга, өндөр уултай, тээвэр, дэд бүтэц муутайгаас хөгжлийн хоцрогдолтой нутаг юм. Түвдийн ядуурлыг бууруулах кампанит ажлын хэсгийн анхаарал онцгой хандуулж байгаа хэсэг. Чандүгийн орон нутгийн засаг захиргаа нь ядуурлаас гарах гол арга замыг аж үйлдвэрийн хөгжил гэж үздэг бөгөөд экологид хоргүй нүүлгэн шилжүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Ингэснээр 2016 оноос хойш 38400 өрхийн 194600 гаруй оршин суугчийг ядуурлаас ангижруулжээ. Үүнд 1127 тосгон хамрагдсан байна. 2019 оноос Чандү нь 11 шяныг ядуурлаас ангижруулахыг зорин, хичээн зүтгэж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ