CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ДЭМБ-ын 73-р чуулганы нээлтэд үг хэллээ

05-19-2020 16:05

Бээжингийн цагаар энэ сарын 18-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р чуулганы видео хуралд оролцов. Тэрбээр нээлт дээр "Эв санаа нэгтэйгээр өвчин халдварыг даван туулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулъя" сэдвээр үг хэлэв. 

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших томоохон сорил болох “Утаагүй дайн”, олон улсыг хамарсан цар тахал COVID-19-тэй нүүр тулсан улс орнууд зоригтойгоор тэмцэж, харилцан туслалцан, зовлон жаргалаа хамтатган ажилласан юм. Хятад улс ард түмнийхээ алтан амийг дээдлэн, ил тод, хариуцлагатайгаар эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажилласны зэрэгцээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн үйл хэрэгт үүрэг хариуцлага хүлээсэн юм” гэв. Мөн тэрбээр, “Өдгөө ч COVID-19 халдвар тархсаар байна. Тиймээс өвчин халдварын эсрэг ажлын дүрмийг чанд мөрдөн, ДЭМБ-ын удирдах үүрэг чиглэлийг дэмжин ажиллах болно. Африкийн орнуудад цаашид дэмжлэг үзүүлсээр байх болно. Дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн нэгдсэн танилтын дагуу эрчимтэй ажиллана. Эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хятад улс дэлхийн тахалтай тэмцэх ажлыг ахиулах талаар таван зүйлийн арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэж зарлаад, олон улс хамтран ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахыг уриаллаа.

Ши Жиньпин, COVID-19 өвчин халдвартай тэмцэж буй шийдвэрлэх цаг үед хуралдаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ чуулган нь туйлын чухал ач холбогдолтойг дурдаад өдгөө өвчин халдвар 210 улс орон, бүс нутгийн 7 тэрбум хүн амд нөлөөлж, 300 мянган хүний алтан амийг авч одсонд харамсаж “Бид зол бусаар амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлъе. Мөн тэдний гэр бүлд эмгэнэл илэрхийлъе” гэжээ. “Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн нэгэн хэсэг бол өвчин халдвар, гамшиг зовлонтойг туулсан түүх юм. Вирусын тархалтад улс орон, үндэстэн ястны зааг хязгаар байхгүй. Гэнэтийн тулгамдсан цар тахалтай олон орны ард түмэн нүүр тулан зоригтой тэмцэж, харилцан туслалцаж, зовлон жаргалаа хуваалцаж байна. Энэ бол хүн байгалийн агуу хайрыг харуулж байна. Тахалтай тэмцэх аугаа их хүчин нэгдэн буйн ирлэлхийлэл юм” гэв.

Ши Жиньпин мөн цааш нь, “Хатуужилтай тэмцэл, асар их үнэ өртгөөр Хятад улс өвчин халдварыг хумин тогтоож, ард түмнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж чадлаа. Хятад улс ил тод, хариуцлагатай байр сууриар дэлхий дахин болон ДЭМБ, бусад орнуудад хижгийн мэдээллийг цаг даруйд нь хуваалцаж, хамгийн түрүүнд вирусын генийн дараалал зэрэг мэдээллийг нийтлэв. Талуудтай туршлагаа харамгүй хуваалцан, өөрийнхөө чадлын хирээр улс орнуудад үлэмж хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлсэн юм” гэлээ.

Ши Жиньпин “Өдгөө өвчин халдвар тархсаар байгаа болохоор үргэлжлүүлэн тэмцэх шаардлагатай байна. Бид ийм хэдэн санал зөвлөгөө дэвшүүлж байна. 

Нэг: өвчин халдварын эсрэг ажлын дүрмийг цаашид чанд мөрдөх бол өнөөгийн тэргүүн чухал үүрэг. 

Хоёр: ДЭМБ-ын удирдах үүрэг чиглэлийг дэмжин ажиллах. 

Гурав: Африкийн орнуудад үргэлжлүүлэн тусламж үзүүлэх. 

Дөрөв: дэлхийн эрүүл мэндийн нэгдсэн танилтын дагуу эрчимтэй ажиллана.

Тав: Эдийн засаг нийгмийн хөгжлийг сэргээн хөгжүүлнэ. 

Зургаа: олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ” гэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр