CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүр хорхой өсгөж хүчир амьдралаа сайжруулж байна

05-19-2020 15:58

Жэжянь мужийн Хүжөү хотын Дэчин шянгийнхан эртнээс торгоны хүр хорхой тэжээх ажил эрхэлсээр иржээ. Хүр хорхой нь торгоны утасны түүхий эдээр бөөлждөг бөгөөд, уг ширхэгээр торго үйлдвэрлэдэг. Торгоны бизнес нь энэ нутгийн онцлогийг хадгалсан уламжлалт бизнес. Торго дагасан ажил үйлчилгээ нь энэ нутагт үр өгөөж өгөөд зогсохгүй ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсаар байна. Өнөөдрийн байдлаар тус шян нь "Компани+Хүр тэжээх бааз+Хоршоо" гэх бизнес загвараар тариачдыг орон нутагт нь ажлын байраар хангаж, орлогыг нь дээшлүүлж байна. Тус шян дахь торгоны хүр хорхой тэжээх зориулалтын талбай 2733 га бол торгоны хүр тэжээж буй тариачин өрх 105000 гаруй байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ