CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвд бөхөн Хөхшил рүү нүүдэллэж байна

05-18-2020 13:08

Хөхнуур мужийн Хөхшил байгаль хамгаалалтын газрын мэдээлж буйгаар дөрөвдүгээр сарын 30-наас Түвдийн бөхөнгүүд Хөхнуур-Түвдийн төмөр замын Ү Бэй гүүр болон Хөхнуур-Түвдийн хурдны замын хамгаалалтын бүсээр дамжин Хөхшил рүү нүүдэлж эхэлжээ. Түвд бөхөн жил бүр тус замаар нүүдэллэсээр ирсэн юм. Хөхнуур-Түвдийн өндөрлөгт төмөр зам, хурдны зам тавихдаа байгаль экологи амьтаны нүүдэл суудлыг анхнаасаа судалж, аль болох саад тотгор болохгүйгээр төлөвлөсөн биллээ. Тэд Хөхшилийн байгалийн таатай орчинд ирж төллөдөг юм.  Тодруулбал, эдгээр түвд бөхөн тавдугаар сараас долдугаар сарын эхэн хүртэл Шиньжян, Түвд, мөн Хятадын гурван том мөрөн гэгдэг Хөхмөрөн, Хатан гол, Ланцан мөрний эхээс Хөхшилийг зорих урт хугацааны нүүдлийн зам туулдаг ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр