CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эрүүл хамгаалалын үйлчилгээ тэгш бус байгаа бол зангилаа хүчин зүйлүүдийн нэг юм

05-14-2020 16:48

13-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ: эрүүл хамгаалалын үйлчилгээ авах талаар тэгш бус байгаа нь шинэ коронавирус ихээр дэлгэрч буйн зангилаа хүчин зүйлүүдийн нэг юм гэжээ.

Мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: дэлхийн олон орон хүн бүхэн эрүүл байхыг биелүүлэх амлалтын талаар хангалтгүй байж, эрүүл хамгаалалын үйлчилгээ авах талаар тэгш бус байгаа нь шинэ коронавирус ихээр дэлгэрч буйн зангилаа хүчин зүйлүүдийн нэг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ: бүх орон цөм хүчирхэг том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бүхий эрүүл хамгаалалын систем болон эрүүл хамгаалалыг баталгаажуулах анхан шатны үйлчилгээг тулгам шаардаж байна, энэ бол шинэ коронавирус зэрэгхалдвар хийгээд эрүүл хамгаалалын бусад заналхийлэлийг хориглох хамгийн шилдэг арга барил болно гэжээ.

Тедрос хэлэхдээ:ирэх долоо хоногт хуралдах ДЭМБ-ын бага хурал дээр, шинэ коронавирусийн халдварыг хэрхэн даван туулах талаар судлан ярилцлах төдийгүй олон газарт эрүүл хамгаалалын нэн хүчирхэг том системийг хэрхэн шинээр байгуулах тухай зөвшилцөх болно гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ: эрүүл хамгаалалын систем болон эрүүл хамгаалалын аюулгүй байдал бол нэг юмний хоёр тал юм, хэрэв энэ хоёр талаар нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол эрүүл хамгаалал, нийгэм, эдийн засаг болон улс төр зэрэг олон салбараас үр дагавар ирэх болно гэдгийг шинэ коронавирусийн халдвар нэгэнт нотолсон байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр