Бээжингийн сургууль цэцэрлэгийн эхлэх цагийг товлов
05-14-2020 14:05
Өвчин халдварын эсрэг Бээжин хотын ажлын хэсэг энэ сарын 13-нд хэвлэлийн бага хурал хийлгэв. Уг хэвлэлийн хуралд боловсрол, эрүүл мэндийн газрын хариуцлагатнууд оролцсон байна. Тус хэвлэлийн хурлаас Бээжин хотын их дээд сургууль, дунд бага сургууль болон цэцэрлэгийн эхлэх цагийг товлосноо зарлажээ.
Үүнд дурдсанаар их дээд сургуулийн хувьд 2020 оны 6-р сарын 6-наас энэ хичээлийн жил төгсөх ангийн оюутнууд өөрийн хүсэлтээр сургуульдаа буцан ирж хичээллэх аж. Бусад ангийн оюутнуудын хичээл эхлэх цагийг сургууль бүр өөрсдийнхөө өвчин халдварын нөхцөл байдлыг харгалзан тогтоож болно гэжээ.
Дунд бага сургуулийн хувьд 2020 оны 6- сарын 1-нээс эхлэн Бээжин хотын ахлах дунд сургуулийн нэг хоёрдугаар ангийн сурагчид, анх дунд сургуулийн нэг хоёрдугаар ангийн сурагчид болон бага сургуулийн зургаадугаар ангийн сурагчид сургуульдаа цуглан хичээллэхээр болжээ.
Харин бага сургуулийн дөрөв тавдугаар ангийн сурагчид 2020 оны 6-р сарын 8-наас хичээл нь эхэлнэ. 1-3-р ангийн сурагчдын хичээл эхлэх хугацааг одоохондоо тогтоогүй байна.
Цэцэрлэгийн тухайд бол 2020 оны 6-р сарын 8-наас өвчин халдвараас урьдчилан сэргийлэх ажлын стандарт хангасан цэцэрлэгуудийг ажлаа эхлүүлж болох зөвшөөрөл өгчээ. Гэхдээ эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр бага насны хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх өгөхгүйгээ шийдэж болох юм байна.