CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Готабаяа нар утсаар ярив

05-14-2020 16:33

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 13-ны орой Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапаскатай утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: Хятад улс шинэ коронавирусийн халдвартай тэмцэж буй чухал үед Шри Ланкийн олон салбарынхан Хятадын талд идэвхтэй дэмжлэг үзүүлж, олон сайхан үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөсөн билээ. Готабаяа Ражапаска ерөнхийлөгчийн хүчтэй удирдлага дор Шри Ланка халдварын тархалтыг үр ашигтай тогтоон барьж чадлаа. Хятадын тал Шри Ланкийн талын шаардлагад үндэслэн чадах хирээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Шри Ланкийн ард түмэн халдварыг даван туулна гэдэгт итгэж байна. Шри Ланкийн засгийн газар болон ард иргэдийн халдварын үеэр Шри Ланкад буй Хятадын иргэдэд халамж үзүүлж байсанд талархаж байна. Хятадын тал цаашид Хятад улсад буй Шри Ланкийн иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулан ажиллах болно. Хятадын тал Шри Ланка зэрэг олон улсын байгууллагуудын хамт ДЭМБ-ын удирдах үүргийг дэмжин ажиллаж, олон улсын халдвараас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг урагшлуулан, улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбогдох хамгаалалтын дайнд ялалт байгуулахад бэлэн байна гэжээ.

Готабаяа Ражапаска: Ши Жиньпин даргын мэргэн удирдлага дор Хятад улсын халдвартай тэмцэх ажил идэвхтэй үр дүнд хүрч, Хятадын ард иргэд эгэлгүй оюун ухаан, хүчин чадалтай гэдгээ харууллаа. Урт хугацааны турш Хятадын тал Шри Ланкийн нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Шри Ланкийн ард иргэд баярлан талархаж явдаг. Миний бие Ши Жиньпин даргын дурдсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг дэмжиж байна, ДЭМБ-ын олон улсын халдвартай тэмцэх ажилд оруулсан удирдах үүргийг дэмжихийг сайшааж байна. Шри Ланкийн тал Хятадын талтай эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Коломбо боомын хот зэрэг "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болно. Хятадын талын аж ахуйн нэгжүүд Шри Ланкад хүрэлцэн ирж хөрөнгө оруулан хамтран ажиллахыг урьж байна. Шри Ланкийн тал Хятадын талтай хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр