CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цайны тариаланг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж байна

05-13-2020 14:59

 Хүбэй мужийн Энши жөүгийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны төв тус мужийн Ли Чуань хотын Мөдо тосгонд сайн чанарын цай тарих, арчлан тордох, хурааж түүх зэрэгт мэргэжлийн туслалцаа үзүүлэн тосгоны ядуу буурай иргэдэд тусалж байна. Тус судалгааны төв нь "Цайны соёлыг аялал жуучлалтай уялдуулах, аялал жуулчлалаар цайны борлуулалтыг ахиулах" хэлбэрээр цай болон дагалдах бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулж байна. Мөн орон нутгийн захиргаатай хамтран цайны тариат бүсэд аялал жуучлалын бааз байгуулах, хэрэглэгчдийг өөрсдөөр нь цай түүлгэх зэрэг идэвхтэй арга хэмжээ авсанаар жуулчдыг татан, цайны борлуулалтыг нэмэгдүүлэн амьжиргаа ядмаг иргэдийн орлогыг нэмэгдүүлж чаджээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр