CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үнийн өсөлт буурч байна

05-13-2020 11:40

 Хятадын үндэсний статистикийн товчоо 12-ны өдөр мэдээ нийтлэв. Уг мэдээнд 4-р сард хэрэглээний үнийн индекс(CPI)-ийн өсөлт буурч 3.3 хувь болсныг дурджээ. Энэ нь өнгөрсөн сараас нэг нэгж буурсан үзүүлэлт юм. Тодруулахад, дөрөвдүгээр сард хүнсний бүтээгдэхүүн өнгөрсөн жилийн мөн үеээс 14.8 хувь өссөн ч өнгөрсөн сараас өсөлтын хурдатгал нь 3,5 нэгжээр буурсан юм. Хүнсний бус бүтээгдэхүүн өнгөрсөн жилийн мөн үеэс 0.4 хувь өссөн ч өнгөрсөн сараас өсөлтын хурдатгал нь мөн 0.3 нэгж буурчээ.

Хүнсний бүтээгдэхүүн дотроо гахайн махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 96.9 хувь өссөн ч өнгөрсөн сараас 19.5 нэгжээр буурч, үхэр, гахай, тахиа, нугасны махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 8.2-20.5 хувь өссөн ч өсөлтын хурдатгал нь өнгөрсөн сараас бүр зохих хэмжээгээр буурсан байна. Жимс хүнсний ногооны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс тус тус 10.5, 3.7 хувиар өсжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол соёл, зугаа цэнгээний үнэ тус тус 2.2 болон 2 хувиар өсчээ. Харин зам харилцаа, холбоо, хувцас хунар, орон сууцны үнэ тус тус 4.9, 0.4, 0.3 хувь буурсан байна.  

Мөн өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрөгч 4-р сард Хятадын үйлдвэрлэлийн нэгж өнгөрсөн жилээс 3.1 хувиар буурч, өмнөх сараас 1.3 хувиар буурчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр